Tuesday, August 23, 2011
Эмэгтэй хүн ажиллахыг хориглосон ажлын жагсаалт
“Эмэгтэй хүн ажиллахыг хориглосон ажлын жагсаалт”-ыг Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/204 дүгээр тушаалаар баталсан ба үүнд 12 төрлийн 74 ажлын байр байдаг.
Нэг. Уул уурхайн олборлох үйлдвэрлэл
Газар доорх бүх төрлийн ажил, газрын тос олборлох, нэрэх шатдаг хий ашиглах.
Хоёр. Арьс ширний үйлдвэр
Арьс шир идээлэх, натри, хромын шим бэлтгэх зэрэг шохойн дамжлагын бүх ажил, идээлсэн ширийг зөөж хураах.
Гурав. Шилний үйлдвэрлэл
Шил амаар үлээх, карбид гараар бутлах.
Дөрөв. Нэхмэлийн үйлдвэрлэл
Аналины давс, флюкс гараар бэлтгэх, гидрохлорит гар ажиллагаагаар бэлтгэх.
Тав. Хэвлэлийн үйлдвэрлэл
Хэвлэлийн хэвлэгч, офсет хэвлэл, цайр зургийг буулгах, хордуулах, стреотип цутгах, тугалга хайлуулах, үсэг цутгах, нэг тал огтолгоо машины машинч.
Зургаа. Оёдлын үйлдвэрлэл
Эсгэх дамжлагын нарийвчилсан болон хэсэгчилсэн огтолгооны машинч, тусгай зориулалтын пресс индүү ажиллуулах.
Долоо. Махны үйлдвэрлэл
Мал, гахай, шувууг мэдрэл алдуулах, цусалгаа хийх, мал нядлах, аммиакан хөргүүртэй зооринд ажиллах.
Найм. Тээвэр
Төмөр замын тээвэр-вагон холбогч, найруулагч, хос дугуйн жийрэг, мөөр суулгах, гүүрийн слесарь, дэр мод идээлэх, ачиж буулгах, яндан цэвэрлэх, хөөлгөх, үлээлгэх, ивүүрчин, вагон доогуур орж үйлчилгээ хяналт хийх, илчит тэрэгний дизель, туслах тоноглол, түлш цахилгаан моторын засварлах ажил, цахилгаан шигшүүрээр зам чигжих, зам засварын хүнд механизмын жолооч.
Усан тээвэр-усан онгоцны дизельчин, залуурч, усан цэрэг, усанд шумбах, усан онгоцны механик, усан замын тэмдэг тавих.
Авто тээвэр-2.5тн-оос дээш даацын автомашин, 25-аас дээш суудалтай автомашины жолооч, шатах тослох материал, агуулах резерваур, цистернийн дотор засвар хийх гагнах.
Агаарын тээвэр-нисэх онгоцны механик, нисэх онгоцны холбоочин, онгоц болон түүний хөдөлгүүрт техникийн үйлчилгээ хийх.
Ес. Барилга угсралт
Яндан хоолой угсрах, худаг малтах, хавтан гараар цутгах, эвдэж бутлах, чулуу бутлах, автоклавчин.
Арав. Нийгмийн үйлчилгээ
Бохир усны шүүр цэвэрлэх, бохир усны шугамын сантехник
Арваннэг. Мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэл
Мод бэлтгэх, усаар угсрах бүх дамжлага, гуалин гараар ачиж буулгах, доод агуулахад мод тайрах, ялгаж хураах, цаасны үйлдвэрийн хлор найруулах мод бутлах.
Арван хоёр. Түгээмэл ажил, мэргэжил
Антен, мачтын ажил, битум асфальт чанах, уулын аврах ажил, шүхэрчин-гал сөнөөгч, мөнгөн устай харьцаж ажиллах, мөнгөн устай будаг найруулах будах, бүх төрлийн уурын зуухны галч, шатах тослох материал хадгалдаг цестерн, танканд орж цэвэрлэх, будах, засварлах гагнах, бензинд этил холих, зуух яндан хоолой камер цэвэрлэх, нүүрс нурам, үнс гаргах, зөөх, уурын зуух галлах, уурын тогоо засварлах, цэвэрлэх, түлш үнс зөөх, ширэм металл хайлуулах цувах, юүлэх савлах, хар тугалга хайлуулах, цутгах сунгах, цувих, хэвэнд цохих, гүйлгэх, аккумлятор хийх гагнах, кабелийг тугалгадах, гар ажиллагаагаар хар тугалган эдлэл боловсруулах, хүдрээс хар тугалга, зэс мөнгөн ус, алт цайр, мөнгө зэрэг өнгөт металл хайлуулах.
Шугам хоолой гагнах, лантуучин, 25тн-оос дээш хүчээр металлыг хүйтнээр хэвлэх автоматчин, прессчин, хүрд зорох суурь машинч, бутлагч, автомашины дугуй жигнэх, зуухны засварчин, өндөр даралтын шугам хоолой гагнах засварлах, холхивч цутгах, суурийн дизелийн цахилгаан станцын машинч, засварчин, коспрессорчин, химийн аргаар металл өнгөлөх хучих.


6:42 AM
GECKO

Posted in:
1 comments:
zub l do, gexdee ene ajiluudiig hiij baigaa emegteichuud olon sh de.mongoliin yaduu niigemd huurhii zobson emegteichuud bugdiig hiij bna,
Post a Comment