Зүүний үзүүр дээр тогтох ховор хувь завшааныг атгасан үрсийг хөнөөх нь уучлашгүй нүгэл...

Saturday, August 20, 2011

Үр хөндөлт хүний хувь заяанд хүртэл нөлөөлдөг



"Ася" эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Наранцэцэг эмчтэй бид үр хөндөлт, үр хөндөлтийн үр уршиг нь хүний хувь заяанд нөлөөлж, насан туршийн хар бараан сүүдэр дагуулдаг талаар сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе. Танд ч бас яг үүнтэй адилхан зүйл учирсан ч юм бил үү? Учрыг нь тайлж, хужрыг нь тунгаагаарай.

Сайн байна уу Наранцэцэг эмч ээ? Би таньтай үр хөндөлтийн талаар ярилцья гэж бодлоо. Үр хөндөлт гэж ер нь юу вэ?Үр хөндөлт гэдэг нь хэвийн явж байгаа жирэмслэлтийг эмээр болон эмчийн хяналтанд хийгдэх мэс ажилбар байгаа юм.

Үр хөндөлтийг хийлгэснээр эмэгтэй хүний биед ямар нөлөөтэй байдаг вэ?
Үр хөндөлт хийлгэснээр эмэгтэй хүний бие 5 насаар хөгширдөг. Энэ нь дааврын хувьд үзүүлж байгаа хор нөлөө юм. Мөн аборт хийлгэснээр өндгөн эс маш ихээр гадагшилдаг учраас цөөхөн өндгөн эс үлддэг. Ингэснээс болж эрт цэвэрших аюултай  байдаг. Над дээр үр хүндүүлээд 28 настайдаа биений юм нь зогсоод цэвэршсэн эмэгтэй ирж байсан. Дунджаар 40нас гэхэд эмэгтэй хүний биед 100 орчим өндгөн эс байдаг гэж тооцоолсон байдаг. Мөн олон өвчний угшил болдог янз бүрийн хавдар үүсэх шалтгаан ч болдог умайн хүзүүний хорт хавдар, хөхний хавдар гэх мэт. Төрснөөр 5 насаар залуужиж өндгөн эс нь хадгалагдаж үлдэн төрөх тусам өндгөн эс нь  нөхөн төлжиж байдаг.

Үр хөндөлт нь зөвхөн бие организм төдийгүй хүний хувь заяанд нөлөөлдөг гэдэг үнэн үү?
Үнэн байлгүй яахав хэвийн төрөх ёстой хүүхдийн хувь заяа нь тасалддаг. Үр хөндүүлэхийг хүссэн эцэг эхчүүдийн цаашдын хувь заяанд үр удамтай болох уу үгүй юу мөн уг үндэс нь тасрах аюулд хүрдэг.  Яагад гэвэл тэр хүүхэд төрөх ёстой болоод ирж байхад нь битгий төрөөсэй гэж бодох тэр ч байтугай хүйсийг нь голсноос дараа дараагийн гарах үр хүүхдүүдэд хор нөлөөтэй байдаг.

Үр хүүхдэд нөлөөлнө гэсэн нь юу гэсэн үг вэ?
Энэ нь дараа дараагийн жирэмслэлтэд зулбах, дутуу гарах, хүүхэд нь хөгжилгүй болох гэх мэт аюултай. Мод ургамал амьтан сүйрдэгтэй адил хүний овог ч ингэж сүйрдэг. Үүний угшил нь үр хөндөлт болон, үр хөндөхөөс өмнөх бодол юм.

Гэвч эмэгтэйчүүдийн эмч нарын ихэнх нь аборт хийдэг шүү дээ. Та энэ тал дээр юу гэж бодож байна?
Эмэгтэйчүүдийн эмч нарын ажил үр хөндөлт биш эмэгтэй хүнийг эрүүл байлгах, үр удмыг нь эрүүл төрүүлэх үүрэгтэй. Гэтэл зарим хүмүүс “та нарын ажил биз дээ мөнгийг нь өгчье” гэж аашилдаг. Үр хөндөлтийг хийсэн эмч нарт ч хор нөлөөтэй байдаг. Эмэгтэйчүүдийн эмч нарын нас их богино, элэг болон ходоодны хорт хавдраар их өвчилдөг нь судалгаагаар нотлогдсон. Хараад л байхад зүгээр л байдаг гэж бодож болохгүй үр хөндөлтийг хийсэн эмч хийлгэсэн эмэгтэйн амьдралд алсуураа муу нөлөө үзүүлж байлдаг. Ажил үйлс нь бүтэхгүй байх мөнгө төгрөг олохгүй байх зэрэг. Гарах ёстой хүүхдийн хувь заяаг тасалснаар тэр хүүхдийн ирээдүйн хань болох хүн нь ганцаараа үлдэг.

Ганцаараа үлдэнэ гэхээр тэр хүүхдийн хань болох хүн нь бас заяагдаж байдаг гэсэн үг үү?
Тийм. Тэр хүүхэд хорвоод мэндлэх гэж ирж байхад түүний хань болох хүн бас хаа нэгтээ төрж байдаг. Гэтэл үр хөндөлт хийлгэснээр хань болох хүн нь өөр хүнд заяагдаж салалт, тохироогүй гэрлэлт зэрэг нь үүнээс ч үүсэлтэй. Тийм болохоор үр хөндөлт гэдэг нь маш олон талын хор уршигтай байдаг. Цаашлаад дахиж жирэмслэхгүй явдал их гардаг. 7 хоногт бараг 3 эмэгтэй үр хөндүүлснээс болж дахин жирэмслэхгүй байна гэж орж ирдэг. Тийм болохоор хүнд үр хүүхэд шиг хүн шиг хэрэгтэй юм байдаггүй ээ. Итгэл байгаад сэтгэл байгаад хүүхдээ тээж төрүүлэх бол бүх юм гольдролоороо явчихдаг. Төрөх гээд байгаа тэр хүүхдийг төрүүлэх л хэрэгтэй. Залуусдаа хандаж битгий үр хөндөлтийг хийлгээрэй гэж хэлмээр байна. Ирж байгаа хүүхдүүд мөнх тэнгэрийн заягаар ирж байдаг.

Та өсвөр насныхандаа юу гэж зөвөлмөөр байна?
Өсвөр насны охидууд бол бие нь арай гүйцээгүй байдаг. Тийм болохоор эрт бэлгийн харьцаанд орохгүйг л хичээх хэрэгтэй. “Хормойгоо хумьж яваа” гэж Монголчууд маань хэлдэг. Магадгүй хүчиндүүлсэн ч юмуу, согтуудаа бэлгийн харьцаанд орчихсон явдал л байдаг л даа. Тэгэхээр үр хөндүүлэхээс аргагүйд хүрдэг л дээ. Гэхдээ охидууд маань айж явахад аминд өлзийтэй гэдэг шиг жирэмсэн болчихвийдээ л гэж бодож байгаа бол бодолтой байж бэлгийн хавьталтаас зайлсхийж өөрийгөө хамгаалж байх хэрэгтэй. Монголчууд маань эрт дээр үед жирэмсэн болохоосоо жилийн өмнө өөрсдийнхөө эрүүл мэнд сэтгэл санаагаа бэлддэг байсан. Үр хөндүүлснээс болж цааш цаашдаа ээж болох хувь заяа дутна шүү гэж хэлмээр байна.

За баярлалаа таны ажилд амжилт хүсье.

Үрийн заяа гомдоно гэж үг байдаг... Өчигдрийн хийсэн алдаагаа өнөөдөр хэний ч буруугүй тэр нэгэнд тохож, энэ дэлхийд төрөх эрхэм хувь тавилангий нь таслахаасаа эмэгтэй хүн, Эх хүн л болох гэж байгаа бол эргэж нэг бодоосой гэж би үргэлж бодож явдаг юм. Бусдын хувь заяаг тасалснаараа эргээд өөрийнхөө хувь заяанд аюулын харанга дэлдсэнээ олон хүмүүс хожим нь ярин харамсдаг. Энэ бол бодитой зүйл шүү дээ. 

Эх сурвалж:   Танхил, Уянга
Энэхүү нийтлэлийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтэлсэн болно.

1 comments:

Anonymous said...

үнэн шүү.

Post a Comment

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | Justin Bieber, Gold Price in India