Friday, August 26, 2011
Tuesday, August 23, 2011
Эмэгтэй хүн ажиллахыг хориглосон ажлын жагсаалт
“Эмэгтэй хүн ажиллахыг хориглосон ажлын жагсаалт”-ыг Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/204 дүгээр тушаалаар баталсан ба үүнд 12 төрлийн 74 ажлын байр байдаг.
Нэг. Уул уурхайн олборлох үйлдвэрлэл
Газар доорх бүх төрлийн ажил, газрын тос олборлох, нэрэх шатдаг хий ашиглах.
Хоёр. Арьс ширний үйлдвэр
Арьс шир идээлэх, натри, хромын шим бэлтгэх зэрэг шохойн дамжлагын бүх ажил, идээлсэн ширийг зөөж хураах.
Гурав. Шилний үйлдвэрлэл
Шил амаар үлээх, карбид гараар бутлах.
Дөрөв. Нэхмэлийн үйлдвэрлэл
Аналины давс, флюкс гараар бэлтгэх, гидрохлорит гар ажиллагаагаар бэлтгэх.
Тав. Хэвлэлийн үйлдвэрлэл
Хэвлэлийн хэвлэгч, офсет хэвлэл, цайр зургийг буулгах, хордуулах, стреотип цутгах, тугалга хайлуулах, үсэг цутгах, нэг тал огтолгоо машины машинч.
Зургаа. Оёдлын үйлдвэрлэл
Эсгэх дамжлагын нарийвчилсан болон хэсэгчилсэн огтолгооны машинч, тусгай зориулалтын пресс индүү ажиллуулах.
Долоо. Махны үйлдвэрлэл
Мал, гахай, шувууг мэдрэл алдуулах, цусалгаа хийх, мал нядлах, аммиакан хөргүүртэй зооринд ажиллах.
Найм. Тээвэр
Төмөр замын тээвэр-вагон холбогч, найруулагч, хос дугуйн жийрэг, мөөр суулгах, гүүрийн слесарь, дэр мод идээлэх, ачиж буулгах, яндан цэвэрлэх, хөөлгөх, үлээлгэх, ивүүрчин, вагон доогуур орж үйлчилгээ хяналт хийх, илчит тэрэгний дизель, туслах тоноглол, түлш цахилгаан моторын засварлах ажил, цахилгаан шигшүүрээр зам чигжих, зам засварын хүнд механизмын жолооч.
Усан тээвэр-усан онгоцны дизельчин, залуурч, усан цэрэг, усанд шумбах, усан онгоцны механик, усан замын тэмдэг тавих.
Авто тээвэр-2.5тн-оос дээш даацын автомашин, 25-аас дээш суудалтай автомашины жолооч, шатах тослох материал, агуулах резерваур, цистернийн дотор засвар хийх гагнах.
Агаарын тээвэр-нисэх онгоцны механик, нисэх онгоцны холбоочин, онгоц болон түүний хөдөлгүүрт техникийн үйлчилгээ хийх.
Ес. Барилга угсралт
Яндан хоолой угсрах, худаг малтах, хавтан гараар цутгах, эвдэж бутлах, чулуу бутлах, автоклавчин.
Арав. Нийгмийн үйлчилгээ
Бохир усны шүүр цэвэрлэх, бохир усны шугамын сантехник
Арваннэг. Мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэл
Мод бэлтгэх, усаар угсрах бүх дамжлага, гуалин гараар ачиж буулгах, доод агуулахад мод тайрах, ялгаж хураах, цаасны үйлдвэрийн хлор найруулах мод бутлах.
Арван хоёр. Түгээмэл ажил, мэргэжил
Антен, мачтын ажил, битум асфальт чанах, уулын аврах ажил, шүхэрчин-гал сөнөөгч, мөнгөн устай харьцаж ажиллах, мөнгөн устай будаг найруулах будах, бүх төрлийн уурын зуухны галч, шатах тослох материал хадгалдаг цестерн, танканд орж цэвэрлэх, будах, засварлах гагнах, бензинд этил холих, зуух яндан хоолой камер цэвэрлэх, нүүрс нурам, үнс гаргах, зөөх, уурын зуух галлах, уурын тогоо засварлах, цэвэрлэх, түлш үнс зөөх, ширэм металл хайлуулах цувах, юүлэх савлах, хар тугалга хайлуулах, цутгах сунгах, цувих, хэвэнд цохих, гүйлгэх, аккумлятор хийх гагнах, кабелийг тугалгадах, гар ажиллагаагаар хар тугалган эдлэл боловсруулах, хүдрээс хар тугалга, зэс мөнгөн ус, алт цайр, мөнгө зэрэг өнгөт металл хайлуулах.
Шугам хоолой гагнах, лантуучин, 25тн-оос дээш хүчээр металлыг хүйтнээр хэвлэх автоматчин, прессчин, хүрд зорох суурь машинч, бутлагч, автомашины дугуй жигнэх, зуухны засварчин, өндөр даралтын шугам хоолой гагнах засварлах, холхивч цутгах, суурийн дизелийн цахилгаан станцын машинч, засварчин, коспрессорчин, химийн аргаар металл өнгөлөх хучих.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн хоол
1. Хангалттай хэмжээгээр хоолло
- Жирэмсэн үед хоолыг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь эмэгтэйчүүдийн бие махбодыг эрүүл байлгахаас гадна эхийн хэвлийд байгаа ургийн өсөлт, хөгжилтөнд хэрэгтэй.
- Өдөр бүр шинэ ногоо, жимсний төрөл бүрийн зууш хэрэглэ.
- Өдөр бүр шинэ ногоо, жимсний төрөл бүрийн зууш хэрэглэ.
- Эрүүл жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэгцээг нь хязгаарлах ямар нэг хоол, хүнс байхгүй.
- Жирэмсэн эмэгтэйчүүдэд хоол идэхтэй холбоотой дотор эвгүйрхэх зэрэг ямар нэг асуудал байвал тохирох зөвлөгөө ав.
- Жирэмсэн эмэгтэйчүүдэд хоол идэхтэй холбоотой дотор эвгүйрхэх зэрэг ямар нэг асуудал байвал тохирох зөвлөгөө ав.
Жирэмсэн эмэгтэй хангалттай хооллох нь
ургийн бойжилтонд чухал ач холбогдолтой.
ургийн бойжилтонд чухал ач холбогдолтой.
Жирэмсэн үед хооллолттой холбоотой гардаг нийтлэг асуудал, зовиурын үед юу хийх вэ?
Бөөлжис цутгах, огиулах үед:
• мах бага ид
• унтаж сэрсний дараа бага хэмжээгээр талх, төрөл бүрийн будаа, жигнэмэг ид
• бага багаар ус уух
Цээж хорсох, ходоод хямрахад:
• мах бага ид
• халуун ногоо, хоол амтлагч хэрэглэхгүй байх
• хоол идсэний дараа баруун хажуугаар доош харан хэвтэх
Өтгөн хатах, гэдэс дүүрэх үед:
• өдөрт хоёр литрээс багагүй хэмжээтэй шингэн ууж бай. Уух шингэнийхээ хэмжээг нэмэгдүүл.
• хүнсний ногоо, жимс жимсгэнийг хангалттай хэмжээгээр ид.
• дасгал хөдөлгөөн тогтмол хий. Ялангуяа явган их яв.
Цагаан мах гарахад:
• удаан хугацаагаар зогсохоос аль болох зайлсхий.
• өтгөн хаталтыг эмчил
• хэвлийг хэт хүчилж бүү шах
• бүлээн усаар өдөрт 2 удаа биеэ арчих, усанд орох

2. Аль болох олон нэр төрлийн хоол, хүнс хэрэглэ
- Жирэмсэн үед аль болох олон нэр төрлийн хоол, хүнсийг хэрэглэх нь та болон таны хүүхдийн өсөлтөнд хэрэгтэй тэжээлийн бодисуудыг бүгдийг нь хангалттай авна.
- Хэрэв та цөөн нэр төрлийн хоолыг их хэмжээгээр эсвэл бага хэмжээтэй иддэг бол энэ нь ямар нэг бодисын далд дуталд хүргэнэ.
- Хоолны нэр төрөл олон байх нь жирэмсэн эмэгтэйг цус багадалтаас, бахлуураас: хүүхдийг чинь элдэв гаж хөгжил, бага жинтэй төрөхөөс урьдчилан сэргийлнэ.
- Идэхэд тохиромжтой төрөл бүрийн зуушнууд тухайлбал: жимс, жимсний шүүс, сүү, тараг, аарц, ээдэм, эрдэнэ шиш, бяслаг, самар, төрөл бүрийн ногоо, жимс хэрэглэвэл хоолны нэр төрөл олон болно.
- Хэрэв гэр бүлийнхэн чинь “жирэмсэн үед зарим нэг хоол хориотой” гэж итгэдэг бол тэдний санаа бодол, буруу ойлголтыг өөрчилж аль бодис нь бие махбодын юунд хэрэгтэй болохыг хэлж ойлгуулаарай.
- Мөн жирэмсэн эмэгтэй иод дутлын эмгэгээс сэргийлэхийн тулд иоджуулсан давс хэрэглэвэл зохино гэдгийг санаарай.

Жирэмсэн үед идэж болохгүй гэсэн хоолны талаарх ташаа ойлголт
ТАШАА ОЙЛГОЛТ: Жирэмсэн үед ялангуяа, жирэмсний сүүлийн 3 сард аль болох бага идэх нь төрөлтийг хөнгөвчлөхөөс гадна кесарев хагалгааг хүндрэлгүй болгодог.
БАРИМТ: Хоол, хүнсээ хориглосноор хүүхдээ амархан төрүүлэхгүй. Эмэгтэйн аарцгийн хэмжээ жижгээс эсвэл хүүхдийн толгой том байснаас төрөхөд хүндрэл учруулдаг. Түүнээс биш их идсэнээс болохгүй.
БАРИМТ: Хоол, хүнсээ хориглосноор хүүхдээ амархан төрүүлэхгүй. Эмэгтэйн аарцгийн хэмжээ жижгээс эсвэл хүүхдийн толгой том байснаас төрөхөд хүндрэл учруулдаг. Түүнээс биш их идсэнээс болохгүй.
ТАШАА ОЙЛГОЛТ: Ямар нэг хоолыг хэмжээнээс хэтрүүлж идсэн ч цадахгүй бол энэ нь хүүхэд дутуу төрөх үр хөндүүлэх шалтгаан болно.
БАРИМТ: Ямар нэг хоолыг хэмжээнээс хэтрүүлж хэрэглэхийг хүсэж байгаа нь уг эмэгтэй тэр хоолонд агуулагдах ямар нэг бодисын дуталд орсныг илтгэх бөгөөд ялангуяа төмөр дуталд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

3. Бичил тэжээлийн холимогийг тохирох тунгаар хэрэглэ
- Жирэмсэн эмэгтэйчүүд цус багадалт болон бахлуураар өвчлөх эрсдэл их байдаг.
- Иймээс эмчийн хяналтын дор төмрийн бэлдмэлийг нэмэлтээр ууж, иоджуулсан давсыг тогтмол хэрэглэх хэрэгтэй.
- Иймээс эмчийн хяналтын дор төмрийн бэлдмэлийг нэмэлтээр ууж, иоджуулсан давсыг тогтмол хэрэглэх хэрэгтэй.
4. Жирэмсэн эмэгтэйчүүд тамхи татах, архи уух, эмнэлгийн ажилтны зөвлөгөөгүйгээр эм уухаас татгалз
- Тамхи татах, архи уух, эмийг замбараагүй хэрэглэх нь бага жинтэй, төрөлхийн согогтой хүүхэд төрөх шалтгаан болдог.
5. Жингээ өдөр бүр хяна
- Хэрвээ хоолыг хангалттай хэмжээгээр иддэг бол жирэмсний хугацаанд ойролцоогоор түүний жин 6-12 кг-аар нэмэгдэх ёстой. Үүнээс илүү бол уг жирэмсэн эмэгтэй илүүдэл жинтэй болно.
- Жирэмсний эхний 3 сард биеийн жин 1-2 кг нэмэгдэхэд хангалттай. Үүнээс хойш төрөх хүртлээ сар бүр 1-1.5 кг-аар нэмэгдэж байвал хэвийн гэж үзнэ.
- Жирэмсний хугацаанд жин нэмэгдэхгүй, жингээ алдаад байвал хүнс, хоол хангалттай хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн- Жирэмсний эхний 3 сард биеийн жин 1-2 кг нэмэгдэхэд хангалттай. Үүнээс хойш төрөх хүртлээ сар бүр 1-1.5 кг-аар нэмэгдэж байвал хэвийн гэж үзнэ.
- Жирэмсний хугацаанд жин нэмэгдэхгүй, жингээ алдаад байвал хүнс, хоол хангалттай хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.
Эмэгтэйчүүдийн санаж явах 20 зарчим
Бид амьдралаа шинэлэг, үргэлж сонирхолтой байлгах мөртөө өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ санаж байхад тустай 20 зарчмыг энд дурдаж байна.
- Жинхэнэ эмэгтэй бол бүсгүй хүн болж төрснөөрөө бахархах ёстой.
- Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол эрт хөгширдөг гэдэг үлгэрийг эрчүүд өөрсдөө зохиосон. Үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд үе тэнгийн эрчүүдээсээ насны хувьд залуу, сайхан харагдах боломжоор хамаагүй илүү байдаг.
- Эмэгтэй хүнд хэдийчинээ олон дуртай зүйл, сонирхол, хийх ажил байна төдий чинээ бусдын хэрэгт оролцох нь бага байдаг.
- Хэрэв эмэгтэй хүн санаандгүй учралд ч сайхан харагдахыг хүсдэг бол бүх үед аятайхан харагдахад уйгагүй суралцах ёстой. Бүр хогоо асгахаар гарах үедээ ч тэр. Ингэж сурвал хувь заяанд ч эерэгээр нөлөөлнө.
- Бүсгүй та мөнгөнд хянуур хандах хэрэгтэй. Мөнгө байгаа үед зөв зарж сурах, хэрэв байхгүй бол уйтгарлаж суух хэрэггүй.
- Хэдийгээр боломж хязгаарлагдмал байсан ч хувцасны шүүгээндээ ядаж нэг сайн шуб, нэг сайн хослол, хоёр гайгүй туфль заавал байлга.
- Эмэгтэй хүн гэртээ өөрийн хайртай хувцсаа цэвэрлэж гамнадаг боловч өөр газар зочилж байх үедээ хувцсандаа хэт анхаарал хандуулаад байх шаардлагагүй. Жинхэнэ эмэгтэй өмссөн хүрмээ хамт яваа эрдээ даатгаад яван явтлаа мартдаг.
- Эрэгтэй хүнтэй харьцахдаа зарим давуу талаа бүү март. Сэтгэл санаагаа дэгэлзүүлэх, зангаа хувиргах, олон ааш гаргах нь эрчүүдэд огт таалагддаггүй. Эмэгтэй хүн шийдвэрээ өөрчилж болно. Эмэгтэй хүн болзоондоо 10 минут хоцрох "эрхтэй". Үүнээс удаан хоцорсон ч байсан эелдэгээр инээмсэглээд, уучлалт гуйхад болно.
- Өөрийг чинь эргүүлсэн, таалагдсан залуугаа хөөж явуулах гэж бүү яар. Хэдийчинээ олон эр хүн эмэгтэйг тойрон хүрээлнэ төдийчинээ тэр бусдын анхаарлыг татаж байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ тойрогт танд яг хэрэгтэй хүн чинь орж ирэх болно гэдэгт итгэ.
- Эр хүнтэй өнгөрүүлсэн үдэш хичнээн сайхан байсан ч гэсэн эмэгтэй хүн гэртээ хонох ёстой. Ширээний араас босож, орноос сугарсан ч байсан, шөнө дунд өнгөрсөн ч, өглөө болоогүй бол үдэш үргэлжилсээр л байна. Тэгэхээр эр хүн таныг гэрт чинь хүргэж өгөөд салан явтлаа таныг хүндлэх ёстой. Хэрэв түүний үгэнд орох юм бол өөрчлөлт болоход бэлэн бай. Өглөө болоход нойр нь ханаагүй эр хүн хацрыг чинь илчихээд ажилдаа яарах вий. Харин та түүний гэрт хүний хормогч зүүчихээд өглөөний хоол бэлтгэж өгчихөөд өөрөө гэр лүүгээ явах хэрэг гарна. Товчоор хэлэх юм бол үнсгэлжингийн үлгэрт гардаг шиг сүйх тэрэг хулуу болон хувирахаас болгоомжил.
- Нулимс бол эмэгтэй хүний хувьд хүчтэй зэвсэг ч аль болох ховор хэрэглэ. Дандаа уйлж байдаг эмэгтэй өрөвдөж хайрлуулахаас илүү дургүйцэл хүргэх нь элбэг тохиолддог.
- Хэрэв эмэгтэй хүн тодорхой зарим асуултад хариулах дургүй байвал нууцлагдмал инээмсэглэхэд хангалттай. Ер нь олон тохиолдолд инээмсэглэл хүчтэй хамгаалалт болдог.
- Эмэгтэй хүн олон талын боловсролтой, ном, сонин, сэтгүүл их уншдаг байх хэрэгтэй. Ямар ч сэдвээр, юуны ч тухай яриаг өрнүүлж чадахгүй бол сонирхолтой ярилцагч болж чадахгүй.
- Ажлын талбар дээр өсөж дэвшихэд хамаг давуу талаа нэг дор тайлагнаж, өөрийгөө өргөх хэрэггүй. Хэдийчинээ чамайг эхэндээ үнэлэхгүй байна төдийчинээ үр дүнд нь хожих магадлал тань өснө.
- Эмэгтэй хүн өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байх ёстой. Гэхдээ .заавал түүнийгээ яриад байх шаардлаггүй.
- Гоёмсог сайхан хувцаслах нь хүмүүсийг өөртөө татдаг. Харин хувцсаа "Чадварлаг" тайлж сурах нь эрчүүдийг бүр илүү татдаг гэдгийг сана.
- Эрчүүдийг анхнаас нь танд зориулж цаг, мөнгөө үрдэг байхад сурга. Цэцэг, үнэтэй бэлэг авч өгч, ресторанаар дагуулж, байрандаа засвар хийж, өөрийн гараар хоол хийж өгөхөд ч тэр. Гол нь эрчүүд өгч байгаа зүйлээ биш авч байгаа зүйлээ үнэлдэг гэдгийг сана.
- Бусдад таалагддаг эмэгтэйчүүд хэл амнаас хол байдаггүй. Харин энэ бол бусдын бодлыг заавал дагах шаардлагагүй тэр л тохиолдол юм шүү. Толгойгоо дээш нь эгцлэн харж, өөртөө итгэлтэй бай. Хов жив хөөцөлдсөн эмэгтэй наалинхай хүүхэн хэвээр үлдсэн нь дээр.
- Амьдралд сонирхолтой хэвээр үлдэхийн тулд цагийн эрхэнд тулгарсан бэрхшээлийг даван туулж, зарим зүйлийг байнга шинэчилж сольж байх нь ашигтай. Жишээ нь: Бээлий, гадаад төрх, имидж, ажил, бас шаардлагатай бол нөхөр... Хэрэв нөхөр, ажлын хувьд болж байна гэж үзвэл ядаж бээлийгээ байнга сольж бай.
- Бүсгүй та өөрийгөө "Эмэгтэй хүн" гэдгээ мэдэрч байгаа үед бүгдийг эхнээс эхлэхэд хэзээ ч оройтдоггүй.
Зохиогчийн зөвшөөрлийн дагуу нийтэлсэн болно.
Saturday, August 20, 2011
Хувь хүн байх урлаг
“Хувь хүн байх” гэх ойлголт бий. Товчхондоо бол өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой,өмнөө тавьсан тодорхой зорилготой, түүндээ хүрэх арга замаа мэддэг хүнийг хэлдэг. Харин үнэхээр хувь хүн мөн эсэхийг нь тодорхойлдог хэдэн шинжүүд бий. Танд эдгээр шинжүүд бий юу?
1. Би өөрийн гэсэн үзэл бодол, үнэлэмжтэй бөгөөд өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж чадна.
2. Би буруу зүйлийнхээ төлөө бусдаас уучлал гуйж, бусдын өмнө хариуцлага хүлээж чадна.
3. Би бие даан сэтгэн бодож, бие даан шийдвэр гаргаж чадна.
4. Би буруу бодож, санаж байсан бол өөртөө болон бусдын өмнө буулт хийж, бодол, санаагаа өөрчилж чадна.
5. Би алдаа гаргаж болох боловч гаргасан алдааныхаа төлөө хариуцлага хүлээж чадна.
6. Би үнэхээр мэдэхгүй зүйл дээрээ “мэдэхгүй” гэж хариулж чадна. Энэ нь “мэддэг” гэж худлаа хэлээд алдаа гаргахаас хавьгүй дээр.
7. Би бусдаас хараат бус байж, өөрийнхөө итгэл үнэмшилд хөтлөгдөж чадна.
8. Би логикт баригдалгүйгээр, эрс шийдэмгий алхам хийж чадна.
9. Би бусдад “Би чамайг ойлгохгүй байна” гэж хэлж чадна. Энэ нь илүү сайн ойлголцоход хамгийн хэрэгтэй.
Үр хөндөлт хүний хувь заяанд хүртэл нөлөөлдөг
"Ася" эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Наранцэцэг эмчтэй бид үр хөндөлт, үр хөндөлтийн үр уршиг нь хүний хувь заяанд нөлөөлж, насан туршийн хар бараан сүүдэр дагуулдаг талаар сонирхолтой яриа өрнүүлснээ хүргэе. Танд ч бас яг үүнтэй адилхан зүйл учирсан ч юм бил үү? Учрыг нь тайлж, хужрыг нь тунгаагаарай.
Сайн байна уу Наранцэцэг эмч ээ? Би таньтай үр хөндөлтийн талаар ярилцья гэж бодлоо. Үр хөндөлт гэж ер нь юу вэ?Үр хөндөлт гэдэг нь хэвийн явж байгаа жирэмслэлтийг эмээр болон эмчийн хяналтанд хийгдэх мэс ажилбар байгаа юм.
Үр хөндөлтийг хийлгэснээр эмэгтэй хүний биед ямар нөлөөтэй байдаг вэ?
Үр хөндөлт хийлгэснээр эмэгтэй хүний бие 5 насаар хөгширдөг. Энэ нь дааврын хувьд үзүүлж байгаа хор нөлөө юм. Мөн аборт хийлгэснээр өндгөн эс маш ихээр гадагшилдаг учраас цөөхөн өндгөн эс үлддэг. Ингэснээс болж эрт цэвэрших аюултай байдаг. Над дээр үр хүндүүлээд 28 настайдаа биений юм нь зогсоод цэвэршсэн эмэгтэй ирж байсан. Дунджаар 40нас гэхэд эмэгтэй хүний биед 100 орчим өндгөн эс байдаг гэж тооцоолсон байдаг. Мөн олон өвчний угшил болдог янз бүрийн хавдар үүсэх шалтгаан ч болдог умайн хүзүүний хорт хавдар, хөхний хавдар гэх мэт. Төрснөөр 5 насаар залуужиж өндгөн эс нь хадгалагдаж үлдэн төрөх тусам өндгөн эс нь нөхөн төлжиж байдаг.

Үр хөндөлт нь зөвхөн бие организм төдийгүй хүний хувь заяанд нөлөөлдөг гэдэг үнэн үү?
Үнэн байлгүй яахав хэвийн төрөх ёстой хүүхдийн хувь заяа нь тасалддаг. Үр хөндүүлэхийг хүссэн эцэг эхчүүдийн цаашдын хувь заяанд үр удамтай болох уу үгүй юу мөн уг үндэс нь тасрах аюулд хүрдэг. Яагад гэвэл тэр хүүхэд төрөх ёстой болоод ирж байхад нь битгий төрөөсэй гэж бодох тэр ч байтугай хүйсийг нь голсноос дараа дараагийн гарах үр хүүхдүүдэд хор нөлөөтэй байдаг.

Үр хүүхдэд нөлөөлнө гэсэн нь юу гэсэн үг вэ?
Энэ нь дараа дараагийн жирэмслэлтэд зулбах, дутуу гарах, хүүхэд нь хөгжилгүй болох гэх мэт аюултай. Мод ургамал амьтан сүйрдэгтэй адил хүний овог ч ингэж сүйрдэг. Үүний угшил нь үр хөндөлт болон, үр хөндөхөөс өмнөх бодол юм.

Гэвч эмэгтэйчүүдийн эмч нарын ихэнх нь аборт хийдэг шүү дээ. Та энэ тал дээр юу гэж бодож байна?
Эмэгтэйчүүдийн эмч нарын ажил үр хөндөлт биш эмэгтэй хүнийг эрүүл байлгах, үр удмыг нь эрүүл төрүүлэх үүрэгтэй. Гэтэл зарим хүмүүс “та нарын ажил биз дээ мөнгийг нь өгчье” гэж аашилдаг. Үр хөндөлтийг хийсэн эмч нарт ч хор нөлөөтэй байдаг. Эмэгтэйчүүдийн эмч нарын нас их богино, элэг болон ходоодны хорт хавдраар их өвчилдөг нь судалгаагаар нотлогдсон. Хараад л байхад зүгээр л байдаг гэж бодож болохгүй үр хөндөлтийг хийсэн эмч хийлгэсэн эмэгтэйн амьдралд алсуураа муу нөлөө үзүүлж байлдаг. Ажил үйлс нь бүтэхгүй байх мөнгө төгрөг олохгүй байх зэрэг. Гарах ёстой хүүхдийн хувь заяаг тасалснаар тэр хүүхдийн ирээдүйн хань болох хүн нь ганцаараа үлдэг.

Ганцаараа үлдэнэ гэхээр тэр хүүхдийн хань болох хүн нь бас заяагдаж байдаг гэсэн үг үү?
Тийм. Тэр хүүхэд хорвоод мэндлэх гэж ирж байхад түүний хань болох хүн бас хаа нэгтээ төрж байдаг. Гэтэл үр хөндөлт хийлгэснээр хань болох хүн нь өөр хүнд заяагдаж салалт, тохироогүй гэрлэлт зэрэг нь үүнээс ч үүсэлтэй. Тийм болохоор үр хөндөлт гэдэг нь маш олон талын хор уршигтай байдаг. Цаашлаад дахиж жирэмслэхгүй явдал их гардаг. 7 хоногт бараг 3 эмэгтэй үр хөндүүлснээс болж дахин жирэмслэхгүй байна гэж орж ирдэг. Тийм болохоор хүнд үр хүүхэд шиг хүн шиг хэрэгтэй юм байдаггүй ээ. Итгэл байгаад сэтгэл байгаад хүүхдээ тээж төрүүлэх бол бүх юм гольдролоороо явчихдаг. Төрөх гээд байгаа тэр хүүхдийг төрүүлэх л хэрэгтэй. Залуусдаа хандаж битгий үр хөндөлтийг хийлгээрэй гэж хэлмээр байна. Ирж байгаа хүүхдүүд мөнх тэнгэрийн заягаар ирж байдаг.

Та өсвөр насныхандаа юу гэж зөвөлмөөр байна?
Өсвөр насны охидууд бол бие нь арай гүйцээгүй байдаг. Тийм болохоор эрт бэлгийн харьцаанд орохгүйг л хичээх хэрэгтэй. “Хормойгоо хумьж яваа” гэж Монголчууд маань хэлдэг. Магадгүй хүчиндүүлсэн ч юмуу, согтуудаа бэлгийн харьцаанд орчихсон явдал л байдаг л даа. Тэгэхээр үр хөндүүлэхээс аргагүйд хүрдэг л дээ. Гэхдээ охидууд маань айж явахад аминд өлзийтэй гэдэг шиг жирэмсэн болчихвийдээ л гэж бодож байгаа бол бодолтой байж бэлгийн хавьталтаас зайлсхийж өөрийгөө хамгаалж байх хэрэгтэй. Монголчууд маань эрт дээр үед жирэмсэн болохоосоо жилийн өмнө өөрсдийнхөө эрүүл мэнд сэтгэл санаагаа бэлддэг байсан. Үр хөндүүлснээс болж цааш цаашдаа ээж болох хувь заяа дутна шүү гэж хэлмээр байна.

За баярлалаа таны ажилд амжилт хүсье.
Үрийн заяа гомдоно гэж үг байдаг... Өчигдрийн хийсэн алдаагаа өнөөдөр хэний ч буруугүй тэр нэгэнд тохож, энэ дэлхийд төрөх эрхэм хувь тавилангий нь таслахаасаа эмэгтэй хүн, Эх хүн л болох гэж байгаа бол эргэж нэг бодоосой гэж би үргэлж бодож явдаг юм. Бусдын хувь заяаг тасалснаараа эргээд өөрийнхөө хувь заяанд аюулын харанга дэлдсэнээ олон хүмүүс хожим нь ярин харамсдаг. Энэ бол бодитой зүйл шүү дээ.
Эх сурвалж: Танхил, Уянга
Энэхүү нийтлэлийг зохиогчийн зөвшөөрлөөр нийтэлсэн болно.

7:39 AM
GECKO